Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-17 17:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д энэ сарын 12-14-нд болсон “Запад-2021” стратегийн команд штабын сургуулийн хаалтын ажиллагаанд оролцлоо.


Энэхүү үйл ажиллагааны үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой танилцах уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудыг хэлэлцсэн байна.


Мөн “Запад-2021” олон улсын стратегийн команд штабын сургуульд олон орны Зэвсэгт хүчний төлөөллүүдтэй мөр зэрэгцэн өндөр зохион байгуулалттай, сахилга баттай оролцсон хошууч генерал Л.Гансэлэм тэргүүтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсжээ.


Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцуулсан байна.

Холбоотой мэдээ