Баян-Өлгий аймагт эрүүл бүсээс мал оруулахыг зөвшөөрөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж,
дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1.Үндэсний
бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл зохион
байгуулахгүй.
2.Малын
гоц халдварт шүлхий өвчин гарсан тус аймгийн Дэлүүн, Булган сум болон Ховд
аймаг, зүүн аймгуудаас бусад эрүүл бүсээс /Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор,
Өвөрхангай, г.м./ мал оруулж ирэхийг зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн машинаар
тээвэрлэнэ.
3.Албан
байгууллагууд нэгдсэн зугаалга зохион байгуулахыг хориглов.
4.Халдвар
хамгааллын дэглэмийг сайтар баримталж хурим найр зохион байгуулах тухай үйлчилгээний
газруудын саналыг дэмжсэнгүй.