Хөвсгөлд коронавируст халдварын 261 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-17 18:42:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 261 тохиолдол бүртгэгдлээ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн халдвар PCR шинжилгээгээр 36, эмнэлзүйн оношилгоогоор 225 тохиолдол батлагдаж, нийт халдвар 6249 болсон байна.

Мөрөн суманд бүртгэгдсэн халдварыг байршлаар нь задалж үзвэл, орон сууцанд 11, гэр хороололд 148, хөдөө орон нутагт 102 тохиолдол бүртгэгджээ.

Цаашид аль болох хүн олноор бөөгнөрсөн газраар явахаас татгалзах, гэртээ болон ажлын байрандаа, нийгмийн харилцаанд оролцохдоо эрүүл ахуйн дэглэмээ чандлан мөрдөх, хүүхдэд тавих хараа, хяналтаа эцэг эхчүүд маш сайн байлгах зэрэгт анхаарлаа хандуулахыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.


Холбоотой мэдээ