Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-19 09:26:43

АДДИС-АБЕБА. /Xinhua/. Халдварын тохиолдол анх илэрснээс хойш Африкт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол бямба гаргийн байдлаар 8134511-т хүрлээ гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.


Түүнчлэн тивийн хэмжээнд халдварын улмаас нас барсан хүний тоо 206202-т хүрчээ. Мөн халдвар авсан 7454718 орчим хүн эдгэрсэн болохыг онцолсон байна.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиоп зэрэг улсад халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.


Халдварын тархалтыг газар зүйн бүсээр нь авч үзвэл, Өмнөд Африк, Хойд Африк, Зүүн Африкт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Төв Африкт халдварын нийт тохиолдлын тоо хамгийн бага бүртгэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ