“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-19 11:30:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хүүхэд, залуусыг хөдөлмөрт сургах, газар тариалангийн ажлын онцлогийг ойлгуулах зорилготой Мартагдашгүй намар реалити шоу нэвтрүүлгийг Орхон аймгийн NBTV,  ETV телевиз хамтран зохион байгуулж байна.

Нэвтрүүлгийн зураг авалтыг Жаргалант суманд хийж байна. Нийт 20 гаруй залуус хоёр баг болж ногоо хураах, үр тариа боловсруулах ажилд тусалж байгаа юм.

Орхон аймгийн Жаргалант сум нь мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг бөгөөд тариаланчдад  намрын их ажлын энэ үед туслахаар ирсэн залуучуудад мөн талархаж буйгаа илэрхийлж байлаа. Нэвтрүүлгийн зураг авалт  21 хоног үргэлжилж, ирэх сарын нэгнээс олон нийтэд хүрнэ .

 

Холбоотой мэдээ