Манай хөлбөмбөгчид Умард Марианы арлуудын багийг хожжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-04 15:40:32

Гуам улсад болж байгаа Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Умард Марианы арлуудын багтай хийж ялалт байгуулав.

Тус тоглолтонд манай улсын шигшээ баг өрсөлдөгч багийн хаалганд 8 гоол /бөмбөг/ оруулж илт илүүрхлээ.  Тоглолтын нэгдүгээр үед дөрвөн гоол оруулсан манай шигшээ баг хоёрдугаар үед дахин  дөрвөн гоол оруулсан байна. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Макаогийн багтай хийж 2:2-оор тэнцсэн бөгөөд хоёр дахь тоглолтдоо Тайванийн багт 2:0 харьцаатай хожигдсон ч гурав дахь тоглолтоо ийнхүү амжилттай хийж яллаа. Х

Харин хэсгээ тэргүүлсэн ганц баг цааш шалгарах тул манай шигшээ багийн хувьд дараагийн шатанд шалгарах боломжгүй юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ