Оюутны биеийн тамирын боловсролын чиглэлээрх шилдэг илтгэлийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2021-09-20 16:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/-ийн байранд өнөөдөр оюутны эрдэм шинжилгээний хурал болж шилдэг илтгэлийг шалгаруулав.  


"Дэлхийн оюутны спортын өдөр"-ийг 2015 онд ЮНЕСКО-гоос зарлан тунхаглаж улс орнууд 6 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэ өдөрт зориулж тус хурлыг Монголын оюутны спортын МОСХ-ноос санаачилжээ. Цар тахлын үеийн халдвар хамгааллын журмыг баримтлан зохион байгуулсан тус хуралд их, дээд сургуулиас шалгарсан 13 оюутан, 4 багш илтгэл тавьсан байна.



"Дэлхийн оюутны спортын өдөр"-т зориулсан “Оюутны биеийн тамирын боловсрол, Спортын хөгжил-2021” эрдэм шинжилгээний хурлын танилцуулж байна.


Судлаач оюутан


1 дүгээр байр: “Спортын тэмцээний мэдүүлэг ба овог” ҮБТДС-ийн оюутан Д.Пүрэвбат, удирдсан багш, доктор Д.Баасанхүү


2 дугаар байр: “Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын дасгал сургуулилт ба орчин нөхцөл тулгамдаж буй асуудал” Дотоод Хэргийн Их Сургуулийн оюутан Т.Зулсар, удирдсан багш Х.Түвшинтөгс


3 дугаар байр: “Тамирчин оюутнуудын бэлтгэлжилт ба мэдрэлийн тогтолцооны онцлог” МУБИС-ийн оюутан Д.Сүхбат, удирдсан багш В.Лхамсүрэн


Судлаач багш


1 дүгээр байр: “Мэргэжлийн тамирчинд тусгай хоолны дэглэмээр биеийн жинг нэмэгдүүлсэн нь: тохиолдлын цуврал судалгаа” С.Хулангаа (Магистрант), Х.Цэрэнвандан (АШУҮИС, Био Анагаахын Сургууль, Биеийн тамирын тэнхимийн багш, доктор), Ц.Сонинхишиг (АШУҮИС, НЭМС, хоолзүйн тэнхимийн зөвлөх багш, доктор)


2 дугаар байр: “Оюутнуудын сурах сэдэл ба үнэт зүйлийн чиг баримжааг судалсан нь” Мон-Алтиус дээд сургуулийн багш Б.Балжинням


3 дугаар байр: “Оюутан залуучуудын биеийн тамир, спортын сонирхлыг судалсан судалгаа”, ҮБТДС-ийн багш, магистр Э.Золжаргал, Хүний их эмч, дэд профессор Т.Баатар нар шалгарлаа.

Холбоотой мэдээ