Хөвсгөлд хөхний хорт хавдрын мэс заслыг анх удаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-20 16:47:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын  эмч Б.Түвшин хоймор нутагт ажиллаж байна. Тэрбээр хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах боломжийг бий болгох зорилго өвөрлөн ирсэн.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээг  хийж эхэлсэн байна. Тус аймагт анх удаа  хөхний хорт хавдрын мэс заслыг ХСҮТ-н эмч Б.Одбаяр эмч ирж орон нутгийн эмч нартай хамтран амжилттай хийсэн байна.


“Цаашид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудлыг орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. Анагаах ухаан бол багийн ажил” гэдгийг  Мэс заслын  эмч Б.Түвшин хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ