Ховд аймагт мал, махны үнэ буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссоос мал, махны үнэ ханшийг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгууллаа.
Сүүлийн үед мал, махны
үнэ нэмэгдсэнээр
Ховд аймгийн төв зах, худалдааны төвүүдэд хонь, үхрийн мах кг тутамд 12-14 мянган төгрөг болсон.
Харин мал (амьд)-ыг 170-330 мянга орчим төгрөгөөр борлуулж байсан юм.
Үүнтэй холбогдуулан орон нутгийн зарим иргэдийн зүгээс
мал, махны үнийг бууруулах, тогтвортой болгох санал гаргажээ.
Иймээс мал, махны үнийг тогтворжуулах зорилгоор
малчдын гар дээрээс мал худалдан авч, нэмүү өртөг шингээхгүйгээр иргэдэд зах
зээлийн хямд үнээр худалдан, борлуулж эхэлсэн талаар Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлж байна. Ингэхдээ “Шинэ
Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци”, “Хан Жаргалант хоршоо”-той хамтран "Таван
Баялаг" зах дээр мал, махны худалдаа явуулж буй.
“Таван баялаг” захын нэг, хоёрдугаар малын хашаанд “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци”-аас өдөрт 50 орчим мал нийлүүлэн худалдаж эхэлсэн. Одоогоор төлөг 120 мянга, эм хонь 150-155 мянга, эр хонь 200 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэхүү үйл ажиллагаа 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж, нийт 4500 гаруй малыг дээрх үнээр худалдан
борлуулах аж.
Харин “Хан Жаргалант хоршоо”-ны тухайд хонины нэг кг махыг
7500-8000 төгрөгөөр худалдан борлуулж эхэлжээ.
Ингэснээр мал, махны
үнэ цаашид тогтворжиж, иргэдийн худалдан авалтад тодорхой хэмжээний хэмнэлт гарах
боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.