ШТС-ууд тодорхой хязгаартайгаар шатахуун олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-22 16:19:20

Төв /МОНЦАМЭ/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/38 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн дагуу Зуунмод, Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийлээ.

Тус шалгалтаар Зуунмод, Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд тодорхой хязгаартайгаар шатахуун олгож байна.

Мон-суль шатахуун түгээх станц өдрийн 3,5 тонн шатахууныг олгох хязгаартай бөгөөд нэг хэрэглэгчид 25000 төгрөгт шатахуун олгож байна.

Тэс петролиум нэг хэрэглэгчид 30000 төгрөгийн хязгаартай олгож байгаа бол Петровис, МТ, шатахуун түгээх станцууд түгээлт хийхгүй байгаа бөгөөд зөвхөн гэрээт байгууллага болон өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд олгож байна.

Мөн Шунхлай шатахуун түгээх станц нөөц дууссан зөвхөн АИ-80 шатахуун 10 тонн нөөцтэй байгаа бөгөөд өнөөдөр 15:00 цагт 6 тонн АИ-92 татан авалт хийж тодорхой хязгаартайгаар өгч байгааг Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ