Хууль бусаар тарвага агнасан, худалдсан, тээвэрлэсэн 26 зөрчил илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-23 17:22:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагчид хамтран хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдах зөрчлийг таслан зогсоох үзлэг, шалгалтыг  7-11 дүгээр сарын хугацаанд зохион байгуулж байна.


Тус шалгалтаар Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад энэ онд хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлжээ.


Түүнчлэн зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3.570.000 төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 23.576.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг хураан авч зохих журмын дагуу арга хэмжээ авсан байна.



Холбоотой мэдээ