Хууль, шүүхийн үйл ажиллагааг сумдад сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭнэ хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажлын баг хөдөөгийн зарим суманд тусгай
хуваарь, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, eсдүгээр сарын 20-21-ний өдөр Манхан, Зэрэг, Цэцэг суманд ажиллалаа.
Мөн энэ сарын 22-23-ны
өдөр Алтай, Үенч суманд
ажиллаж, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг
сумын иргэдэд хүргэж, сумын удирдлагуудтай “Шүүх-Орон нутгийн хамтын ажиллагаа”-ны талаар санал солилцож, шүүхийн цахим системийг
танилцуулжээ.
Түүнчлэн Ховд аймаг дахь шүүхийн
Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2021
онд бүх сумын дунд "Хууль, шүүхийн үйл ажиллагааг өөрийн сумандаа цахим болон
бусад хэлбэрээр хамгийн сайн сурталчилсан сум, баг, төрийн албан хаагч"-ийг
шалгаруулах ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Энэхүү ажлын явц, үр дүнтэй танилцахын зэрэгцээ "Сумын хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах баг"-ийн ажилд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хууль эрх зүйн зохицуулалт, ил тод, нээлттэй байдлыг сайжруулах боломжуудын талаар ярилцсан байна.