Уулархаг нутгаар амралтын өдрүүдэд цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-09-24 17:50:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш баруун болон төвийн аймгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.


Маргааш нутгийн зүүн хагаст дулаахан байх юм. Салхи бямба, ням гарагт ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг ЦУОГШ-аас мэдээлэв.


Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 9-14 хүйтэн, өдөр 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрч, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 

Холбоотой мэдээ