Батлан хамгаалах салбарынхан “Хоггүй Баянзүрх” аянд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-25 22:14:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн БЗД-ийн Хөгжлийн төвөөс “Хоггүй Баянзүрх” бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдүгээр аяныг энэ сарын 25, 26-нд зохион байгуулж байна.


“Хог хаягдлын тухай хууль”, “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын хүрээнд аж ахуй нэгж, иргэн нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбай, гудамж, зам, гуу жалганд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх зорилготой уг аянг дэмжиж Батлан хамгаалах яам, ЗХЖШ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг тус яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний ангиуд бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ.


Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн хууль тогтоомжийн хүрээнд өөрсдийн харьяаллын болон нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байгаа нь коронавируст цар тахлын энэ үед оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог сайжруулахад үр дүнтэй арга хэмжээ болж байна.



Холбоотой мэдээ