Б.Бямбадорж: Эрүүл мэндийн ажилчид олноор өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-27 08:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт  ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй тохиолдол илэрсэн. 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их, дээд сургуулиас 469 тохиолдол бүртгэгдээд байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.


Тэрбээр, “Халдварын тохиолдол бүртгэгдсэн үед бусдад халдаахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрд баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна. Коронавирусний энэ удаагийн давлагаагаар эрүүл мэндийн ажилчид олноор өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байна” гэв.

Холбоотой мэдээ