Багануурын уурхай 344.7 мянган тонн нүүрсний бэлэн нөөцтэй байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 11:04:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК-ийн уурхай одоогоор 344.7 мянган тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна.


Аравдугаар сард 350-400 мянган тн нүүрс нээхээр төлөвлөснийг тус компанийн цахим хуудаснаа мэдээллээ.


“Багануур” ХК энэ оны есдүгээр сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт дунджаар 162 вагон ачиж байна. Ирэх сард ДЦС-аас ирүүлсэн захиалгыг нэгтгээд, хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөн, УБТЗ-д захиалгаа өгчээ.

Багануур ХК-ийн нүүрсний нийт борлуулалтын 95 хувь нь төмөр замаар дамждаг юм

Холбоотой мэдээ