Дотоодын 30 гаруй их, дээд сургуулиуд үзэсгэлэнд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-07-05 10:17:04

БСШУЯ, “Модерн экспо” агентлагаас хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Шинэ элсэлт-шилдэг боловсрол 2016” үзэсгэлэн яармаг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдээд буй.

Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй сурагчдад чухал шийдвэр гаргахад нь тусалж  сургалт, тэтгэлэг хөтөлбөр гээд сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг тус үзэсгэлэн яармаг олгож байна. Үзэсгэлэнд нэг буюу түүнээс дээш удаа магадлан итгэмжлэгдсэн 30 гаруй дотоодын их, дээд сургууль, коллежиуд оролцож байгаа юм.

Хүрээ дээд сургуулийн сургалтын албаны дарга Б.Энхжаргал хэлэхдээ, “Манай сургуульд “2+2”, “1+5” гэсэн японы тэтгэлэгт хөтөлбөр бий. Энэ нь 2 жил Монголд, 2 жил японд суралцангаа 100 хувь тэтгэлгээр ажиллах, эсвэл нэг жил монголд суралцангаа, 5 жил японд суралцангаа ажиллах боломжийг залуучуудад нээж өгч байна” гэв.

Амьдралын гараагаа эхлүүлж буй сурагчдын хувьд мэргэжил, тэр дундаа сайн сургууль сонгох нь хамгийн том амжилттай алхам болно. Тиймээс баталгаагүй, ойлгомжгүй мэдээлэл хайж цаг алдалгүй, нэг дороос хамгийн өргөн мэдээлэл авах боломжтой.

Оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энэ сарын 06-ныг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг зориорой.

Ж.Болор

Холбоотой мэдээ