Өсвөрийн шатарчдын АШТ-нд 10 настай монгол охин тэргүүн байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ-ний 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг 9 өргөөс 8 оноотой тэргүүн байр эзлэв.
Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртлээ. Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ цар тахлын улмаас цахимаар болсон бөгөөд тэмцээнийг Тайландын вант улсын шатрын холбоо Азийн шатрын холбоотой хамтран зохион байгууллаа.
Манай улсаас нийт 76 шатарчин оролцож байгаагаас эхний ээлжинд охидын бүх насны ангиллын тэмцээнүүд болж, дүнгээ гаргаад байна. Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид рапид төрлөөр 3 өдрийн турш нийт 9 өрөг тоглох юм.
Түүнчлэн 16 насны охидын
ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо 3 дугаар байр эзэлж, хүрэл
медаль хүртсэн бахдам амжилтыг манай өсвөрийн шатарчин охид үзүүлсэнд МШХ-ноос
халуун баяр хүргэж, цаашдын их зорилго, тэмүүлэлд нь өндөр амжилт хүсэхийн
ялдамд та бүхний гэр бүл, дэмжигчдийн амжилтын төлөө хамтдаа зүтгэж буй
мятрашгүй сэтгэлд талархал илэрхийлж байна.
Тэмцээн нийт 6 насны
ангиллаар явагдсан бөгөөд 8 хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон
улсын академийн Амармэндийн Энэрлэн 6 оноогоор 9 дүгээр байр, 10 насны охидын
ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн Маргад 6 оноогоор 9 дүгээр байр, 14
насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Батсайханы Энхсаран 6 оноогоор 7
дугаар байр, 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубийн Энхсайханы Удвал 5
оноогоор 6 дугаар байр тус тус эзэлж багаараа 10 дугаар байрт шалгарсан
байна.