“Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт түр зогслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-29 16:20:11

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт сүүлийн 24 цагт шинээр 196 тохиолдол бүртгэгдэж, нийт 8532 тохиолдол боллоо. Үүнээс Зуунмод суманд 66, Жаргалантад 21, Өндөрширээт суманд 20, Эрдэнэсантад 19, Баянд 17, Бүрэнд 10, Борнуурт 9, Баянцагаанд 8, Архуст суманд 7, Баянчандманьд 6, Алтанбулагт 5, Сүмбэрт 4, Мөнгөнморьтод 2, Батсүмбэрт 1, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагтаа 8784 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7317 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр 32 өвчтөн нас бараад байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 1435 өвчтөн байгаагаас эмнэлэгт 613, 822 иргэн гэрийн эмчилгээнд байна. Үүнээс 1151 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 257 хүүхэд байна. 2021 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 16 иргэнийг хяналтад авч, 32 иргэн хяналтаас гарч 1673 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Төв аймгийн хэмжээнд вакцинд хамрагдсан 122606 иргэн байгаа бөгөөд томуугийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалт түр хугацаанд зогслоо.

Холбоотой мэдээ