60 жилийн ойгоо бүтээлч ажлаар угтаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-05 15:39:03

УБТЗ-ын харьяа Сайншанд дахь Замын 4 дүгээр анги, чулуун завод үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ оны  долдугаар сарын 29-нд болно.

Ойг угтаж тус байгууллагаас бүтээлч олон ажлыг өрнүүлж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрөөр замын албаны аварга шалгаруулах олон төрөлтийн  тэмцээн зохион байгууллаа.

Мөн бүтээлч ажлын хүрээнд 7 дугаар хэсгийн хамт олон тоглоомын талбай тохижуулж, гэр цэцэрлэг ажиллуулж хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж байгаа юм. Зам засварын машинт станцын хамт олон Шаргын-Овоо-Замын-Үүд-2 өртөө хоорондын замд хүчжүүлсэн дунд засварын ажлыг  хийжээ.

Мөн Шагай харвааны талбай, Үндэсний сурын талбайг шинээр тохижуулж хашааны дагуу дотор талд нь модны 90 ширхэг суулгац тарьж ургуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ