"Багш шавийн барилдлага-2021" уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Фото
gantuyaB@montsame.mn
2021-10-04 20:08:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 55 дахь өдөр, Орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол соёл урлагийн газрын монгол хэл хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Тосонцэнгэл сумын сургуулийн 11-р ангийн сурагч Ү.Энхжин нар хамтран "Багш шавийн барилдлага-2021" уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр Мөрөн хотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд уран, бийрэн, эвхмэл бичлэг бүхий 50 гаруй бүтээлийг дэлгэжээ.