Цахилгааны хүчдэлийг сайжруулах трансформатор суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:16:52

 Завханы Тэс сум нь аймагтаа хүн амын тоогоороо эхний тавд ордог томоохон сум юм.

Сумын төвийн  Зүр багт  л гэхэд 371 айл өрх, 38 аж ахуйн нэгж байгууллага нам даралтын зуухаар халдаг байна.  Жилдээ тус  сумын төвийн айл өрх, албан байгууллагууд  2350 м3  мод 250 тн нүүрс хэрэглэдэг байна. Харин төр хувийн хэвшил  түншлэлийн гэрээгээр  төвлөрсөн дулааны шугам сүлжээг өнгөрөгч жилийн 10 дугаар сард ашиглалтад оруулсан. Гэсэн хэдий ч гэрэл цахилгааны хүчин чадлаас болж  үе үе түр зогсолт хийдэг байна. Тиймээс цахилгааны хүчдэлийг сайжруулах  зорилгоор Увс аймгийн Зүүнхангай суманд байрлах 250кВт дэд станцыг 630 кВт болгон өөрчилж мөн суманд 250 трансформатор шинээр тавих ажлыг энэ зун хийж байна. Ингэснээр ирэх өвөл тус сумын төвд дулаан халаалт хэвийн горимоор ажиллаж түлш нүүрсний хэрэглээ багасч зардал хэмнэнэ хэмээн Тэс сумын Засаг дарга Ж.Мөнхцэцэг мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ