Зочид буудлын салбарын орлого 7.4 хувиар багасав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-10-07 08:35:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний 7 сард 84.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 (7.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 6.8 (11.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлжээ.

Харин зэрэглэлгүй зочид буудлын орлого 0.8 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Зочид буудлын салбарын орлого энэ оны 7 дугаар сард 16.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 4.2 (35 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 2.6 (36.3 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.6 (33.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Зочид буудлын салбарын энэ оны эхний 7 сарын орлогын 62.8 хувийг 3 ба түүнээс одтой зочид буудал, 35.5 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын, 1.7 хувийг 2 одтой зочид буудлын орлого эзэлжээ. Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 нэгж, 2 одтой зочид буудлынх 0.7 нэгж хувиар багасаж, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.5 нэгж хувиар нэмэгдсэн байна. 

 

Холбоотой мэдээ