ШТС-уудын 80 хувь нь шатахууныг хязгаарлалтгүй олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв/МОНЦАМЭ/ Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын улсын байцаагч нар ШТС-уудын шатахууны нөөцийн судалгаа хийжээ.
Судалгааны дүнд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар "Мон-Суль" шатахуун түгээх
станц 30 тонн АИ-92 шатахуун, "Магнай трейд" шатахуун түгээх станц 10 тонн АИ-92
шатахууны нөөцтэй
байна.
Өнөөдрийн 12 цагийн байлаар Тэс петролиум, Шунхлай, Мон-Суль, Магнай трейд зэрэг станц АИ-92 шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүй олгож байгаа бол
Петровис шатахуун түгээх станц 18 тонн АИ-92 шатахууны захиалгыг хүргүүлсэн байгаа одоогоор нөөц
багатай учир зөвхөн гэрээт байгууллагуудад олгож байгаа талаар мэдээллээ.