Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-12 07:03:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

 

2021 оны 10 сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

Салхи: Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндийн зүүн хэсэг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Холбоотой мэдээ