МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-12 14:18:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн хурал энэ сарын 29-нд болно.


Уг хурлаар хэлэлцэх асуудлын талаар өнөөдөр тус холбооны 5 дэд ерөнхийлөгч, Нарийн бичгийн дарга нар хэвлэлийн хурал хийлээ.


Үндэсний зөвлөлийн хурлаар МЗХ-ны ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох, Үндсэн дүрмийг өөрчлөх тухай болон тус холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Энэ талаар Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Батбаатар, “МЗХ 8 жил Үндсэн дүрмээ өөрчлөөгүй. Сүүлийн гурван сард үүсээд буй асуудал ч үндсэн дүрэмтэй холбоотой. Тиймээс дүрмээ  өөрчилж  Монголын  залуучуудын  эрх  ашгийг  хамгаалах  бодитой үйл  ажиллагааа  явуулна” гэлээ.


Үндэсний залуучуудын зөвлөлд МЗХ-ны 21 аймаг, есөн дүүрэг дэх салбар, клубуудын 339 төлөөлөгч багтдаг байна.


Ц.Мөнх-Уяа

Холбоотой мэдээ