Коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-12 14:54:28

Дорноговь/МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тархалтыг бууруулах 21 хоногийн эрчимжүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу "Нэг цэгийн үйлчилгээ"-г аймгийн ЭМГ-аас нээлээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал боловч ковидын хоёроос дээш шинж тэмдэг илэрсэн хүмүүс Сайншанд сумын спорт зааланд байрлах цэгт шинжилгээ өгч, эерэг гарсан тохиолдолд өрхийн эмчдээ үзүүлэн эмийн багц авч байна.

Тухайн иргэн хэрэв ковидын ямар нэг шинж тэмдэггүй, өөрийгөө хянах зорилгоор шинжилгээнд хамрагдах бол Сайншанд сумын “Гандирс” буудлын урд байрлах цэгт төлбөртэй, эсвэл стандартын шаардлага хангасан тестээ авч ирээд өгөх боломжтой юм.

Нэг цэгийн үйлчилгээ нь  I, II, III, VI, VIII багийн иргэдэд ажлын өдрүүдээр 08:00 - 18:00 /цайны завсарлагагүйгээр /, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагт үйлчилж байгаа юм. Мөн  IV, V багийн иргэдэд VII багийн өрхийн эмнэлэг үйлчилгээ үзүүлж буй.

Холбоотой мэдээ