Хөвсгөлд маш хүнд 3 хүн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-12 15:31:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 354 бүртгэгдсэний 13 нь PCR шинжилгээгээр, 341 нь эмнэлзүйн оношилгоогоор батлагдсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 681, гэрээр 2378 хүн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн дотор маш хүнд 3, хүнд 34, хүндэвтэр 148, хөнгөн 2874 иргэн байгаа аж. Нийт халдвар авсан иргэдийн тоо 12046-д хүрчээ.  Иймээс  халдвар хүн амын дунд тархсан өнөөгийн нөхцөл байдалд иргэн бүр хариуцлагатай байж, өөрийн эргэн тойронд байгаа жирэмсэн эх, дархлаажуулалтад хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэд, 65-аас дээш насны ахмад настнууддаа илүү анхаарал хандуулах хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.  

 

Холбоотой мэдээ