Ховд аймагт 3х3 сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-13 14:01:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт шинээр ашиглалтад орсон сагсан бөмбөгийн талбайг сурталчлах, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн” зохион байгуулах гэж байна  

Тэмцээнийг Ховд аймгийн Залуучуудын холбоо, ХААН банк хамтран зохион байгуулах ба eрөнхий боловсролын сургууль, политехник коллежийн баг тамирчид оролцох боломжтой.   

Сургууль тус бүрээс эрэгтэй, эмэгтэй нэг баг оролцох бөгөөд баг бүр дөрвөн гишүүнтэй байна. Багийн мэдүүлгийг 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөрт багтаан ХААН банканд хүргүүлэх аж. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг аравдугаар сарын 15-ны өдөр тэмцээн эхлэхээс өмнө шууд хийж, дүрэм танилцуулна. 

Улмаар эрэгтэй, эмэгтэй баг бүрээс 1:1 багийг шалгаруулж, Ховд аймгийн Залуучуудын холбооноос шагнаж урамшуулахаар төлөвлөжээ.

Мөн уг тэмцээнд оролцогчид нь гадна задгай талбайд тоглох тул дулаан хувцаслах, коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмжийг мөрдөх, амны хаалт зүүхийг зохион байгуулагчид анхаарууллаа.   

ХААН банк нь 21 аймаг болон нийслэлийн алслагдсан зарим дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхэлсэн. Энэ хүрээнд Ховд аймагт байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбайг энэ сарын 15-нд хүлээлгэн өгч нээлт хийх аж. Энэ нь орон нутгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг хөгжүүлэх зорилготой.     


Холбоотой мэдээ