Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав баруун бүсийн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-14 12:14:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй ажлын баг баруун бүсийн сум болох Булган, Үенч, Алтай суманд ажиллаж байна.

Өчигдөр Булган суманд ажиллах үеэрээ тус сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, санал солилцжээ. 

Энэ үеэр хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангаж, нүүрс татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийх, хяналт тавих зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах чиглэл өгсөн байна.

Тус ажлын багийн гишүүд сумдын цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэн ажиллах бөгөөд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ авах, эмчилгээ, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах "нэг цэгийн үйлчилгээний төв" байгуулах бэлтгэл ажлыг хангах тухай ярилцаж байна гэж ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ