"Бид эх дэлхийгээ аварч чадна" гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-14 14:22:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Бид эх дэлхийгээ аварч чадна" гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн хороотой хамтран энэхүү гар зургийн уралдааныг зохион байгуулжээ. Уралдаанд оролцогчид эх дэлхий, байгаль хамгаалах сэдвийн хүрээнд өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан бүтээлээ өнгийн харандаа болон усан будгаар илэрхийлэн зурсан байна. Уралдаанд нийт 28 бүтээл ирснээс: 

Нэгдүгээр байрт “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 4Б ангийн сурагч Б.Номин

Хоёрдугаар байрт Дөрөвдүгээр сургуулийн 4В ангийн сурагч С.Загдаа

Гуравдугаар байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 3А ангийн сурагч Б.Арсланбаатар нар шалгарсан тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ