Дархлаажуулалтын гурав дахь тунд 4401 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-14 15:18:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 377 сорьцод шинжилгээ хийснээс 119 тохиолдол шинээр илэрлээ.

Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 34, Дэлгэрт 2 Эрдэнэд 11,  Алтайд 4, Бигэрт 14, Баян-Уулд 2, Баянтооройд 2, Бугатад 3, Гуулинд 6, Жаргаланд 3, Даривт 2, Төгрөгт 2, Тонхилд 1, Халиунд 6, Хөхморьтод 1, Цогтод 3, Цээлд 7, Шаргад 9, Чандманад 7 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд 9750 хүн коронавиурсний халдвараар өвчилсөн байна.

Аравдугаар сарын 14-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 1242 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 1072 хүний биеийн байдал хөнгөн, 144 нь хүндэвтэр, 26 нь хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 8496 нь бүрэн эдгэрсэн байна.

Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 39515, хоёр дахь тунд 37137, гурав дахь тунд 4401 иргэн хамрагдаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ