“Нээлттэй засгийн түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт зөвшилцөх уулзалт болов

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-10-14 18:13:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн ёсзүйн төвөөс “Нээлттэй засгийн түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт зөвшилцөх уулзалтыг МҮХАҮТ-д өнөөдөр зохион байгуулав.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, засаглалыг сайжруулахад хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонсох зорилгоор зохион байгуулсан уг уулзалтаар 2021-2024 оны үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөө-IV-г танилцуулж, иргэдийн оролцоо, шударга байдлыг нэмэгдүүлэх нь, төсөв, санхүүгийн ил тод байдал зэрэг сэдвийг хөндөв.

Энэ нь Нээлттэй засгийн түншлэлийн 3 дахь шатны үйл ажиллагааг дүгнээд, 4 дэх шатны төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонсож, саналыг тусгах зорилготойг уулзалтад оролцогчид, зохион байгуулагчид тодотгож байв. 






Төрийн болон нийтийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд УУХҮЯ  уул уурхай, эрдэс баялгийн ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажлаа үргэлжлүүлэн хийнэ.




Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаа”-ны төлөвлөгөөнд төрийн яамд хэрхэн оролцож төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл цахимжсан байдлаар үйл ажиллагаагаа явуулах талаар санал оруулсныг дурдаад, тухайлбал, УУХҮЯ төрийн болон нийтийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд уул уурхай, эрдэс баялгийн ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажлаа үргэлжлүүлэхээ илэрхийлснийг уламжиллаа.


Уулзалтаар сэдвийн хүрээнд бизнесийнхний саналыг сонссон бол үдээс хойш төрийн болон ТББ-ын төлөөлөгч нартай мөн нүүр тулж зөвлөлдөв. Өнөөдрийн уулзалтыг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ болон Транспэрэнси интернэшнл Монгол ТББ, “Рио Тинто” компани хамтран зохион байгуулав. 


Холбоотой мэдээ