Халдварын 91 шинэ тохиолдол батлагджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-15 11:08:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 91-ээр нэмэгдэж, нийт 17094 боллоо.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 352 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх юм. Тэднээс биеийн байдал нь хүнд 18, хүндэвтэр 127, хөнгөн 207 хүн байна.

Мөн аймгийн төв буюу Жаргалант сум болон хөдөөгийн сумдад нийт 846 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 195 хүн гарчээ. Ингэснээр халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15954 боллоо. Мөн халдварын улмаас нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 байна.   

Холбоотой мэдээ