Баян-Өлгийд бүртгэгдсэн нийт тохиолдлын 1604 нь хүүхэд байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-15 13:20:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 90 хүнд түргэвчилсэн, 76 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн /ПГУ/, нийт 166 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 48 тохиолдол шинээр батлагдлаа.

Үүнээс Сагсай, Ногооннуур, Алтанцөгц, Дэлүүн сумдад тус бүр 2, Баяннуур, Улаанхуст 4, Цэнгэл, Бугатад 1, Буянтад 9, Өлгийд 18 иргэнээс халдвар илэрч, тус аймагт коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 9906 боллоо.

Бүртгэгдсэн 9906 тохиолдлын 1604 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 9236 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 98, Сансар эмнэлэгт 15, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 51, гэртээ 498 хүн тус тус эмчлүүлж байгаа. Тэдний дотор 11 хүүхэд, 7 жирэмсэн эх байна.

Холбоотой мэдээ