Иргэдийг харшлын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт төлбөргүй хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-18 14:09:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт харшлын эмч нарын үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж байна.
Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Харшлын эсрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Түүний дагуу иргэдийг харшлын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Энэ сарын 15-наас уг үзлэгийг аймгийн төв Даланзадгадад эхлүүлсэн. Энэ сарын 18, 19-ний өдөр Цогтцэций суманд үргэлжилнэ.
Харшил, арьс, уушгины шалтгаантай өвчлөлийн илрүүлэг, үзлэг оношилгоог Улаанбаатар хотоос "Сонгдо" эмнэлгийн уушгины тасгийн эмч, АШУҮИС-ийн уушгины эмч нар болон арьс, харшил судлалын мэргэжлийн эмч нарын баг хийж байгаа аж. Мөн коронавирусний халдварын дараах эмчилгээ, зөвлөгөөг өгч байна.
Холбоотой мэдээ