ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбэрг Орхон аймагт зочиллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-10-18 16:38:03
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбэрг болон Германы Сэргээн босголтын Зээлийн банкны суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж  улмаар боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  

Орхон аймаг нь Герман улстай боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд Элчин сайд Ёорн Розенбэрг энэ удаа 14 дүгээр сургуульд зочилсон юм. Тус сургууль нь Герман - Монголын сургууль хоорондын түншлэлийн хөтөлбөрт хамрагдан, сурагчдад герман хэлний сургалт явуулж сертификат олгож шилдэг төгсөгчийг ХБНГУ-д сургадаг юм.

Өнгөрсөн жил л гэхэд таван төгсөгч  Герман улсад  техник, инженерийн чиглэлээр сурахаар явжээ. Хэдий цар тахлын хүнд хэцүү нөхцөл дэлхий нийтийг хамарсан ч  ХБНГУ-ын Элчин сайдын яам дээрх сурагчдын визийг чирэгдэлгүй гаргахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ