Сайжруулсан шахмал түлшийг 500 цэгээр борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-18 16:51:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, сайжруулсан шахмал түлшийг 500 цэгээр борлуулж байна. 


Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох албаныхны мэдээлснээр,  Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байгаа аж. 


Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулах цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэх, борлуулах цэгийн тоог 600-д хүргэх, төвөөс зайтай байршилд хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах шаардлагатай байгааг тус хурлын үеэр онцоллоо.

Холбоотой мэдээ