Тони Блэйр Иракийн дайнд оролцох шийдвэр гаргаснаа зөвтгөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /Xinhua/. Иракийн дайнд улсынхаа цэргүүдийг оролцуулах шийдвэр гаргасаныхаа төлөө би бүрэн хариуцлага хүлээж байна гэж Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр хэлжээ.
Түүний энэ шийдвэрийг шүүмжилсэн агуулга бүхий бие даасан мөрдөн байцаалтын тайлантай танилцсаныхаа дараа лхагва гарагт тэрбээр сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “энэ бол ерөнхий сайдаар ажиллах 10 жилийн хугацаанд миний гаргасан хамгийн хүнд хэцүү шийдвэр байсан” гэжээ.
Дээрх мөрдөн байцаалтын тайланд “Ирак улс үй олноор нь хөнөөх зэвсэгтэй болсон гэдгийг баттай нотлолгүйгээр Их Британи дайнд оролцсоноор олон хүн амиа алдсан” гэжээ.
Би хэн хүнээс илүүтэйгээр шаналж, уй гашууд автаж, харамсч байгаагаа илэрхийлж байна гэж Блэйр хэлсэн байна
Мөн түүний хэлснээр, Саддам Хусейны дэглэм химийн зэвсэгтэй байсан бөгөөд тэрбээр үүнийгээ ашиглан сүйрэлд хүргэх ажиллагаа явуулж мэдэхээр байжээ.
Саддам Хуссейны дэглэмийг түлхэн унагасанаас болж Ойрхи Дорнодод терроризмын үзэгдэл бий болсон гэсэн шүүмжлэлтэй Блэйр огт санал нийлэхгүй байна.
Блэйр хэлэхдээ “Саддам Хуссейн өөрөө терроризмын эцэг байсан” гээд “түүнийг устгаснаар энэ дэлхий илүү амар амгалан болсон” гэж онцлон хэлжээ.
Г.Доржханд