Аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-20 18:03:51

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч аравдугаар сарын 18-ны өдрөөс аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Өнөөдрийн байдлаар гурван суманд өөрөөр хэлбэл Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон байна. Үүнтэй холбоотойгоор мал амьтны гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогсоож, гадны аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохион байгуулах зэрэг бусад чиглэлийн үйл ажиллагааг бүрэн хориглолоо.


Холбоотой мэдээ