Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 14286, нас баралт 34 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-22 14:48:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 177 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 14286 болжээ. Мөн коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, хавсарсан оноштойгоор дахин нэг иргэн нас барж, нийт нас баралт 34 боллоо.

Мөн дээрх хугацаанд аймгийн хэмжээнд 33 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 116 хүн эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 340 батлагдсан тохиолдол, 14 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна.

Мөн энэ өдрүүдэд эмнэлэгт нэмж хэвтсэн 55 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 1379 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 134 тохиолдол нэмэгджээ. Түүнчлэн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын энгийн тасагт 76 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний ковидын тасагт таван батлагдсан тохиолдол, гурван ойрын хавьтлыг эмчилж, аймгийн хэмжээнд нийт 59 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Дээрх тохиолдлоос жирэмсэн 14, 17 хүртэлх насны 57 хүүхэд, маш хүнд хоёр, хүнд 7, хүндэвтэр 87 тохиолдол тус тус эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ