ОБГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-07 15:35:00
Yesukheitumur Tumurbaatar

Энэ сарын 20-22-нд тохиох Үндэсний их баяр наадмаар Төв аймгийн Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ.

Баярын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх урьдчилсан мэдээ байгаа тул байгалийн давагдашгүй хүчин зүйлээс сэргийлэхээр сум, багийн хариуцлагатай эргүүлүүдэд үүрэг даалгавар өгөөд байна.

Тухайлбал: эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг эртнээс томилж,зорилго чиглэлийг нь тодорхой болгох, дээд шатны байгууллагатай байнгын холбоотой ажиллах, томилогдсон албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дуудсан үед бэлэн байх, шаардлагатай үед сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчлах, төрийн захиргааны болон  аж ахуй нэгж  байгууллагын албан тушаалтан, иргэдэд нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх, голын ай сав, гуу жалга, үерийн усны аманд суурьшсан айл өрхийн аюулгүй байдлыг хангах, хот хоорондын болон  орон нутгийн тээврийн хэрэгслийг аюулгүй замаар зорчуулах, байгууллага, айл өрхөд гал түймрээс сэргийлэх үзлэг шалгалт хийж заавар зөвлөгөө өгөх зэргийг үүрэг болгожээ.
             

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ