НӨАТ-ын сугалаагаар гурван сая төгрөгийн 4 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-25 09:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр ням гарагт боллоо. Энэ оны 9 дүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулснаас:

  • 30.000 төгрөгийн азтан 30.984,
  • 100.000 төгрөгийн азтан 3048,
  • 500,000 төгрөгийн азтан 330,
  • 1.5 сая төгрөгийн азтан 38,
  • 3 сая төгрөгийн азтан 4 тус тус тодров.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байсан бөгөөд 88 362 546 тоо таарсан ч супер азтан тодроогүй байна.

Энэ оны 8 дугаар сард НӨАТ-ын 53.6 сая баримт хэвлэснээс 34.3 сая баримт бүртгэгджээ.

Холбоотой мэдээ