Монголын шигшээ хэсгийнхээ хамгийн өндөр чансаатай Тайландын багтай тэнцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-25 14:22:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний J хэсгийн урьдчилсан шатны тоглолт Монголын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.


Тус тэмцээний салхийг хагалж МХБХ-ны шигшээ баг хэсгийнхээ хамгийн өндөр чансаатай баг Тайландын багтай өрсөлдөж 1:1-ээр тэнцлээ.


Монгол болон Тайландын 23 хүртэлх насны шигшээ багуудын тоглолт ийнхүү тэнцээгээр өндөрлөснөөр тус бүр нэг оноотой болов.


Тоглолтын эхний үед Тайландын баг гоол оруулж, тэргүүлж эхэлсэн бол Монголын шигшээ багаас Б.Балжинням 76 дахь минутад гоолыг оруулж, багаа хожигдох аюулаас зайлуулж тэнцүүлж чадлаа.


Монголын 23 хүртэлх насны шигшээ баг дараагийн тоглолтоо 10 дугаар сарын 28-нд 11.00 цагаас Малайзын шигшээ багтай хийх юм байна.

Холбоотой мэдээ