Владивосток хотноо болох Азийн хүүхдийн наадмын бүртгэл явагдаж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-26 13:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын томоохон боомт хот Владивосток хотноо 2022 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд Азийн хүүхдийн VII наадам болно.


Олон улсын олимпын хороо /ОУОХ/, НҮБ-ын ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулдаг тус наадмын бүртгэл үргэлжилж байна.


Наадам бадминтон, бокс, кураш, хапсагай бөх, жүдо, хөнгөн атлетик, мас бөх, ширээний теннис, усанд сэлэлт, буудлага, чөлөөт, сонгомол бөх, самбо, байт харваа, таеквондо, бүжгийн спорт, уран сайхны гимнастик, 3х3 сагсан бөмбөг, футзал, элсний волейбол зэрэг спортын төрлөөр явагдах юм.


Энэхүү Азийн хүүхдийн наадамд оролцох боломжтой спорт холбоод 2021 оны 12 дугаар сарын 1-ний дотор МҮОХ-нд хүсэлтээ ирүүлэх юм байна.


Владивосток хот нь ОХУ-ын газар нутгийн зүүн өмнөд хэсэгт Япон тэнгисийн эрэгт байрлалтай, 600 гаруй мянган хүн амтай, чийглэг дулаан уур амьсгалтай юм.


Азийн хүүхдийн наадам хуваарь ёсоор 2020 онд зохион байгуулах байсан ч коронавируст халдварын улмаас хойшилж, ирэх жил зохион байгуулахаар товлоод байгаа юм.

Холбоотой мэдээ