Мобайл банкны үйлчилгээ эрсдэлтэйг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-10-01 13:46:59

Арилжааны банкуудын Мобайл банкны үйлчилгээ эрсдэлтэй болсныг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Манай улсад цахим орчны аюулгүй байдал хангалтгүй байгаагаас хакерууд гар утсанд мессеж илгээх, утасгүй интернэттэй орчныг ашиглан бусдын мэдээллийг авч дансан дахь мөнгийг нь өөр данс руу шилжүүлдэг болсныг анхаарууллаа. Үүрэн холбооны оператор компаниудаар дамжуулан дурын хүн хүссэн зараа хэрэглэгчдэд илгээх боломжийг ашиглан хуурамч программ санал болгож, нэр, нууц кодыг нь мэдэх эрсдэл их байдаг. Тиймээс иргэдийг үнэгүй, эх сурвалжгүй тоглоом, программ суулгахгүй байхыг Цагдаагийн газар болон мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд