Нийт олгосон зээлийн нэг хувийг чанаргүй зээл эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-26 21:53:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн арилжааны банкуудад иргэдийн мөнгөн хадгаламжид 72.6 мянган иргэний 129.9 тэрбум төгрөг байна.

Завхан аймагт ХААН, Хас, Төрийн банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкны гүйлгээнд 20 тэрбум 173.4 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжид 72.6 мянган иргэний 129.9 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад иргэдийн мөнгөн хадгаламж өссөн дүнтэй байгаа. Аймгийн дүнгээр эхний 9 сард нийт олгосон зээлээс 164.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 0.7 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 1.0 хувийг тус тус эзэлж байна гэж Завхан дахь Монгол банкнаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ