6000 гаруй хүн вакцины гурав дахь тун хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-27 11:54:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 49 хүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан байна.

Үүнээс нэг хүн вакцины эхний тун, eсөн хүн хоёр дахь тун, гурав дахь тунд 39 хүн хамрагдсан аж. 

Өссөн дүнгээр авч үзвэл, вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн  88.3 хувь буюу 56130 хүн эхний тунд хамрагдсан. Харин 52585 хүн буюу 82.8 хувь нь хоёр дахь тунг хийлгэсэн мэдээтэй байна. 

Аймгийн хэмжээнд нийт 6941 хүн вакцины гурав дахь тунг хийлгээд байна гэж Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ