ӨНӨӨДӨР: “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-28 06:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:


8.00 цагт “Туушин” зочид буудалд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэй уулзана. Утас:99085725

10.00 цагт Төрийн ордонд Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88701407

11.00 цагт “Мишээл” экспод “Tourism for inclusive growth - Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриатай “АйТиЭм - 2021” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт МҮХАҮТ-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

13.00 цагт Уран зургийн галерейд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээн “Миний ертөнц” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт “Их Монгол” хороололд тус хорооллын оршин суугчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88405018

14.30 цагт МҮХАҮТ-д тус танхим болон "Наран фүүдс" компанийн хамт олон аж ахуй нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд коронавирусний гуравдугаар тундаа хамрагдахыг уриална.

Холбоотой мэдээ