"Хишиг уул”, "Ариг гал", “УИД”-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-28 09:36:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр энгийн арилжаагаар 35 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 314.5 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурлаа. Өчигдөр "Хишиг уул" (HSX+14.97%), "Ариг гал" (EER+14.91%) болон "Улсын их дэлгүүр" (UID +12.81%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "МҮДИКС" (MUDX-14.93%), "Эрээнцав" (ECV-12.86%) болон "Монгол алт" ХК (ERS-9.6%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 67,134 ширхэг нэгж эрхийг 25,497,890 төгрөгөөр арилсан байна. ТOП-20 индекс 0.91 хувиар өсч 40220.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,866,247,705,943 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ